Жан Беленюк: ДБНХ Оросуудын талд үйлчилдэг

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 05

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ОХУ, Беларусь тамирчдыг олон улсын тэмцээнд оролцохыг зөвшөөрлөө. Хэчнээн хатуу болзолтой ч гэсэн орос бөхчүүд олимпын эрхийн тэмцээнд зодоглох боломжтой болжээ.

Токио олимпын аварга, Украины ардын депутат Жан Беленюк “Radio NV”-д энэ талаар сэтгэгдлээ илэрхийлэхдээ "Дэлхийн бөхийн нэгдсэн холбоог Оросын талд үйлчилдэг" гэж буруушаалаа.

Жан Беленюк “Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо тэр чигээрээ Оросын талынхан. Орос, беларусь бөхчүүдийг тэмцээнд оруулах гэсэн тэдний хүсэлийг ОУОХ л тогтоож чадаж байлаа. ДБНХ-ны тэргүүн Ненад Лалович ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн. Тэд ОУОХ хоригоо зөөллөхийг хүлээж байсан. ДБНХ-нд Оросын лобби хүчтэй.  Ненад Лалович ОХУ-д том бизнестэй хүн. Өнгөрсөн ДАШТ-ий үеэр би түүнтэй ярилцахад оросууд тэмцээнд орохгүй болсонд ихэд бухимдаж байгаа нь мэдэгдэж байсан” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(192.82.78.104) 2023 оны 04 сарын 10

Дэлхийд 200 гаруй улс орон байна,ганц оросоос болоод байна гэх нь чөлөөт бөхийн мэнэжмэнт маш муу байгаагийн илрэл.Наад бүдүүн лаловичаа зайлуулж чаддагт нь өг.Уг нь Олимп бөхөөс эхтэй,эх үүсвэр нь байхгүй бол ундаргагүй худагтай эгээ л адил.

1  |  0
Зочин(192.82.68.247) 2023 оны 04 сарын 05

ДБНХ гээч тэр будуун сербээсээ салахгуй бол удахгуй олимпын терлеес хасагдана шуу, менежмент нь маш муу, бехийн нэр хунд улам л унасаар байгаа, зардалаа нехеж чаддаггуй, алдагдал дагуулдаг терлийг олимпоос хасах нь цаг хугацааны л асуудал

0  |  0
ТБ(202.21.108.10) 2023 оны 04 сарын 05

Энэ нөхөр Оросууд болон Беларусууд \n ороод ирсэн нөхцөлд ямар ч Шаансгүй гэдгээ сайн ойлгож байгаа л даа!!!!!

0  |  0
укроп(202.21.127.142) 2023 оны 04 сарын 10

Тэнэг хохол юу хуцаад байна.

2  |  1
Иргэн(59.153.85.151) 2023 оны 04 сарын 05

Оросгүй тэмцээнийг хүлээж авах улс олдохоо болиод дэлхийн цом хүртэл цуцлагдаж байна

4  |  0
Top