Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2023.04.05/ Монгол Улсын нөөц оны эхний гуравдугаар сарын эцсийн байдлаар 3.438 тэрбум ам.доллар болсон талаар /энд/ мэдээлсэн.
Тэрээр цааш нь Бид цаашид тээврийн бүх гэрээг цахимжуулж, бүртгэлжүүлэх ажлыг хийх шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл урьд нь бүртгэлгүй байсан, төлж байгаа татвар нь тодорхой бус, дутуу төлөгддөг байсан тээврийн салбарыг бүрэн хэмжээгээр цахимд шилжүүлж, бүртгэлжүүлэх, бүртгэгдсэн гэрээний дагуу тээвэрлэлтийг гаргах энэ ажлыг хийнэ.
Биржээр борлуулдаг бүтээгдэхүүнийхээ тоог нүүрс дээр нэмээд хүдэр, төмөр, жонш гэх мэт бусад бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг цаашид авахаар төлөвлөн ажиллаж байна.
Монгол Улсын инфляцийн түвшин оны эхний гурван сарын байдлаар 10.6 хувь болж буусан. Тэгэхээр 2022 оны зургаадугаар сард 13.2 хувь байсан инфляц аажмаар бууж байгаа нь энэ үед авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээнүүд зөв байгааг харуулж байна.
Боаогийн чуулга уулзалтад оролцоод ирэхэд 2023 онд Хятадын эдийн засаг хамгийн багадаа 5 хувиар өсөлт гарахаар байгаа нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 7-оос дээш хувиар өсөх боломжийг бүрдүүлж өгсөн гэж харж байгаа. Энэ боломжийг Монгол Улс бүрэн дүүрэн ашиглаж ажиллах жил бол 2023 байна. Энэ ондоо хариуцлагатай ажиллах шаардлагатай.
Өмнө нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг ОУВС болон бусад үнэлгээ дүгнэлт хийдэг байгууллагууд 5-аас доош гэж төсөөлж байсан. Эхний гурван сарын дүнг авч үзэхэд тус улсын эдийн засаг 5-аас доошгүй хувиар өсөх нь ойлгомжтой харагдаж байгаа. Бизнеэс хурдацтай хөгжих төлөв байдал ажиглагдаж байна. Тэгэхээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 7-оос дээш хувиар өсөн боломжтой байна. Үүнийг бид сайн ашиглах ёстой. Энэ бол боломж." гэв.
Сэтгэгдэл ( 5 )
Umhii lalaruud soliorj baih shiv.Mongolchuud urvagchidiig shuud haluun togoond amidaar ni chandag baisan.Bas ulsaa hudaldsan URVAGCHIDIIN AMAND NI ALT ZUTAGAJ TSAATSAlDAG shyy.
Зайл.
Тэгээд ашиглаач ...
sda tegeed dollar orj irlee geed hansh chin buurahgui bn, hudlaa shaahaa bolivol yaasiii
ff