Аяс Монгушийн 50 насны ойд зориулан тэмцээн зохиов

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 05

ОХУ-ын Тува улс хүчит бөхчүүдээрээ алдартайн дотор хамгийн нэр хүндтэй нь Аяс Монгуш билээ. Аяс Монгуш энэ сарын 2-нд 50 нас хүрлээ.

 

 

Алтарт бөхийнхөө 50 насны тэгш ойг тохиолдуулан Тувагийн тэргүүн Владислав Ховалыг “Хуреш бөх бол манай соёл уламжлалын нэгэн хэсэг. Аяс Семис-оолович бүх амьдралаа үндэсний бөхөд зориулсан хүн. Тэр наадамд 17 түрүүлсэн хүчтэн. Сүмо бөхөөр дэлхийн хошой аварга болсон. Аяс Монгушийн спортын ялгуусан амжилтууд Тува улсын түүхэнд бичигдэн үлдсэн билээ. Түүний 50 насны ойгоор бид Кызыл хотод Бүх оросын тулааны урлагийн наадам зохион байгуулж байна. Аясу Семис-ооловичид эрүүл мэнд, амжилт, ажил хөдөлмөрийн шинэ олотыг хүсэн ерөөж байна” гэж баяр хүргэлээ.

 

 

Аяс Монгушийн 50 насны ойн нэрэмжит тэмцээнийг бөхийн төрлүүдээр зохион байгуулсан. Сүмо бөхөд 80 тамирчин, чөлөөт бөхөд 97, самбод 77, жүдогийн төрөлд 66, үндэсний хуреш бөхийн тэмцээнд 60 тамирчин оролцжээ.

 

 

Аяс Монгуш нь 1973 оны дөрөвдүгээр сарын 2-нд төрсөн. Долоон настайгаасаа барилдаж, Тувагийн наадамд 17 удаа (1991, 1992, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008 он) түрүүлжээ. Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, Дэлхийн Цомын эзэн, Европын 7, ОХУ-ын 9 удаагийн аварга. Самбо бөхийн Азийн аварга.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top