PWL-4: Т.Тулга, Шамиль Мамедовтой халз барилдана

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 06

Олон улсын чөлөөт бөхийн мэргэжлийн лиг PWL (Poddubny Wrestling League)-ийн ээлжит тэмцээн дөрөвдүгээр сарын 26-нд Казахстаны Алматы хотод болно.

Дөрөв дэх удаагийн тус тэмцээнд нийт 12 халз барилдаан явагдана. Азербайжан, Армени, Энэтхэг, Иран, Казахстан, Куба, Кыргызстан, Монгол, Молдав, Япон, ОХУ гэсэн 11 орны шилдэг тамирчид зодоглох бөгөөд гол барилдаанд олимпын хошой аварга, ОХУ-ын Роман Власов, Токио олимпын медальт, Киргизийн Акжол Махмудов хоёр өрсөлдөх юм. Энэ хоёр бөхийн барилдааныг төлбөртэй буюу Pay-Per-View (PPV) системээр дамжуулах болжээ.

Зохион байгуулагчид өчигдөр манай Т.Тулга, Оросын шинэ од, Ярыгины тэмцээний хошой аварга, өсвөрийн дэлхийн аварга Шамиль Мамедов хоёрын барилдааныг нэмж зарлалаа. Мөн олимпын аварга Заур Угуев оролцох болжээ.

PWL-4

Эмэгтэй чөлөөт

62 кг. PWL лигийн 3 удаагийн аварга Алина Касабиева (ОХУ) – Дэлхийн аварга, Европын хошой аварга  Анастасия Ничита (Молдав)

Эрэгтэй чөлөөт

61 кг. U-23 Азийн аварга Тайирбек Жумашбек (Киргиз) – Дэлхий, Европын аварга, PWL лигийн хошой аварга Абасгаджи Магомедов (ОХУ)

65 кг. ДАШТ-ий медальт, PWL-3 аварга Т.Тулга - Ярыгины тэмцээний хошой аварга Шамиль Мамедов

86 кг. ДАШТ-ий медальт Азамат Даулетбеков (Казахстан) - "Гран-при Иван Ярыгин" тэмцээний аварга Арслан Багаев (ОХУ)

Сонгомол барилдаан

60 кг. PWL лигийн аварга Динислам Бамматов (ОХУ) – Дэлхий, Азийн аварга, PWL лигийн хошой аварга Жоламан Шаршенбеков (Киргиз)

67 кг. PWL лигийн хошой аварга Аслан Висаитов (ОХУ) – олимпын аварга, PWL-2 аварга Луис Альберто Орта Санчез (Куба)

77 кг. PWL лигийн хошой аварга Адлет Тюлюбаев (ОХУ) – Европын аварга, ДАШТ-ий медальт Санан Сулейманов (Азербайжан)

77 кг. Дэлхий, Европын аварга Малхас Амоян (Армени) – ОХУ-ын аварга Сергей Степанов (ОХУ)

77 кг. ДАШТ-ий медальт, PWL-1 аварга Сергей Кутузов (ОХУ) – ДАШТ, Европын АШТ-ий медальт Айк Мнацаканян (Болгар)

Гол барилдааны өмнөх барилдаан

Эрэгтэй чөлөөт

57 кг. Олимпын аварга, дэлхийн хошой аварга Заур Угуев (ОХУ) – дэлхийн аварга Зелимхан Абакаров (Албани)

Гол барилдаан

Сонгомол 77 кг

Олимпын хошой аварга, дэлхийн 3 удаагийн аварга, Европын 4 удаагийн аварга, PWL аварга Роман Власов (ОХУ) – Олимпын медальт, дэлхийн аварга, Азийн хошой аварга Акжол Махмудов (Киргиз)

Тэмцээнийг WRESTLINGTV.RU сайт шууд дамжуулан хүргэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top