Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ОХУ, Беоарусын тамирчдыг тодорхой нөхцөлтэйгөөр олон улсын тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн.
ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хажимурат Гацалов энэ талаар сэтгүүлчдэд “Мэдээж бид бүгдээрээ итгэж найдан, хүлээж байсан болохоор баяртай сайхан мэдээ байлаа. Манай багийн гишүүн бүр Парисын олимпод оролцохыг хүсэж байгаа, өдөр бүр л бэлтгэлээ хийж байна. Энэ сарын 17-нд Загребт эхлэх Европын аваргын тэмцээнд манай баг оролцож амжихгүй байх. Гэхдээ ДАШТ-д оролцох нь хамгийн чухал. Яагаад гэвэл ДАШТ-д олимпын эрх олгох юм. Төрийн дууллаа сонсож, туг далбаагаа мандуулах шиг сайхан зүйл тамирчдад байдаггүй. Тийм боломж гарахгүй байлаа ч тамирчид маань олон улсын тэмцээнд оролцож чадах болсон нь сайн хэрэг. Ялаад түрүүлэхэд бүгд ямар орноос аварга ирснийг нь мэдэх болно” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )