Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэхүү тэмцээнийг Парис-2024 олимпын наадмын урьдчилсан циклийн эхлэл гэж зарласан.
Гэхдээ олимпын эрхийн талаар дурдсангүй, Белградад болох ДАШТ-д оролцох эрх өгнө гэж онцолсон. Өөрөөр хэлбэл Азийн аваргад оролцсон бөхчүүдийнхээ тоогоор ирэх намрын ДАШТ-д оролцоно гэсэн үг юм.
Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны (MSPU) гишүүд "Астана 2023" чөлөөт бөхийн Ази тивийн АШТ-ийг сурвалжлахаар өнөөдөр аян замдаа мордлоо. Багийн бүрэлдэхүүнд Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямбилэг, холбооны гишүүн Д.Байгал нарын хүмүүс явж байна. МССХ-ны гишүүд 2022 онд жүдо бөхийн ДАШТ-ийг Узбекистаны Ташкентад сурвалжлахдаа мөн энэхүү буянт төмөр хүлгээрээ довтолгож явсан билээ.
Д.Нямбилэг нь Токио зуны олимп, Бээжин-2022 өвлийн олимп, Жакарта-2018 Азийн наадам, Осло -2021, Белград-2022 чөлөөт бөхийн ДАШТ, Ташкент-2022 жүдо бөхийн ДАШТ-ийг сурвалжилсан. Д.Нямбилэгийн сурвалжилга, гэрэл зураг Зиндаа сайтаар спорт сонирхогчдын хүртээл болно.
Сэтгэгдэл ( 6 )
ТВ-ээр дамжуулахгүй вм бол ингэж мөнгө хий хоосон үрж хэдхэн хүнийг зугаалуулах ямар хэрэг байгаа юм бэ
Оросыг дэмжигчид юм аа даа янз нь, спорт гэхээсээ улс терийн зорилготой л юм шиг, хэний менгеер ингэж зугаалж байгаа нь ч ойлгомжтой
Шууд нэвтрүүлэг хийх юм уу
Очиж гар утсаараа хэдэн зураж дарж фэйст оруулаад, лайв хийхийгээ сурвалжлах гээд байгаамуу lol
Үндэсний телевизид гадаад явах , аль эрт үеийн тамирчдын улиг болсон ярилцлагыг хичнээн ч удаа нэвтрүүлэх болохоор мөнгө нь олдоод байдаг юм у? 2023 оны чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг хагас дутуу нэг удаа үзүүлчихээд алга болсон. Уччир нь спортын холбоодоос асар их мөнгө шаардаг, тэдэнд тийм их мөнгө байхгүй, тэгээд таг. Сагсан бөмбөгийн холбоо \n тэгээд өөрийн теле сувагтай болсон. Түмэн ажилтантай атлаа юу ч хийж чаддаггүй, мөнгө нэхдэг Ийм хогийн газар олох ҮТ нэртэй телевизийг хаавал таарна. үзэгчдийг үл тоосон, олон
LIVE хийчихээрэй. Ядахдаа