Мадонна хагалгааны дараах төрхөө харуулав

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 06

 

Супер од Мадонна 2023 оны Грэммийн шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирэхдээ цоо шинэ дүр төрхтэйгээр ирсэн. Сая сая шүтэн бишрэгчид нь түүнийг мэс засалд донтож,  өмнөх төрхөө бүрмөсөн үгүй хийсэн тухай онцолж байсан. 

Харин Мадонна тухайн үеийн дүр төрх нь хагалгааны дараах хавантай төрх байсан тухайн ярьжээ. Хагалгааны хаван нь буурч энгийн хэмжээнд очсон тэрээр "Хагалгааны хаван багассан намайг хэчнээн хөөрхөн болохыг хар л даа" гэжээ.

Энэ жил 64 нас хүрч байгаа тэрээр 20 гаруй насны залуустай болзох болсон. Охид бүсгүйчүүдийг шүүмжлэлийн бай болгодог хүмүүсийг энэхүү байдлаа таслан зогсоож, хүний эрхэнд халдахгүй байхыг хүссэн Мадонна ирээдүйд охид бүсгүйчүүд хэнээс ч хараат бус, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд тэмцсээр байх болно хэмээжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иъ(192.82.91.204) 2023 оны 04 сарын 06

Энэ нөгөө нүүрсний хулгайчийн барьсан байшин бкна дээ

0  |  0
Top