Монгол улсын 17 хүртэлх насны охидын шигшээ баг дөрөвдүгээр сарын 24-28-ны хооронд Улаанбаатар хотод Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудаа хийнэ.
Манай баг тус тэмцээний өмнөх бэлтгэл болгож, Хонконгийн охидын шигшээ багийг нутагтаа хүлээн авч, хоёр тоглолт хийж байгаа ба өчигдөр эхний тоглолтоо хийлээ. Эхний тоглолтод Хонконгийн баг 8:0 харьцаатай хожлоо.
Тус тоглолт битүү дээвэртэй шигшээ багийн бэлтгэлийн талбайд болсон бөгөөд дараагийн тоглолтоо маргааш 08-нд 16:00 цагаас хийх юм.
Сэтгэгдэл ( 0 )