Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Тайланд улсад 2024 оны Олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн урьдчилсан эхний шатны тэмцээнд оролцож байна. Манай шигшээ баг D хэсэгт Таиланд, Сингапур багуудтай учраа таарсан. Эхний тоглолтоо Тайланд улсын Чонбури хотноо Сингапур улсын шигшээ багийн эсрэг хийж 2:2 тэнцсэн билээ.
Өнөөдөр манай шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Улаанбаатар хотын цагаар 18:00 цагаас талбайн эзэн Тайланд улсын шигшээ багтай хийх юм.
Тайланд улсын шигшээ багийн хувьд Азийн хүчирхэг эмэгтэй шигшээ багуудын нэг бөгөөд тэд эхний тоглолтдоо Сингапурыг 6:0 харьцаатай хожсон билээ.
Та бүхэн тоглолтыг https://www.youtube.com/live/MpZHA9_sjW4 тус линкээр 18:00 цагаас шууд хүлээн авч үзэх боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )