"Челси" Лампардыг эргүүлэн авчирлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 07

Премьер лигт амжилт тааруухан байгаа Лондон хотын Челси баг дасгалжуулагч  Грэм Поттероо халаад удаагүй байна.

Шинэ дасгалжуулагчаар Германы Баваригаас саяхан халагдсан Юлиан Нагельсман томилогдоно гэж шинжээчид үзэж байв. Мөн Испанийн мэргэжилтэн Луис Энрике хэлэлцээр хийхээр Лондонд ирсэн гэж хэвлэлээр гарч байсан.
 


Гэвч багийн удирдлага ахлах дасгалжуулагчаа зуны амралтаар тухтай хайхаар шийдсэн бололтой, түр зуурын шийдвэр гаргажээ. Тэд Фрэнк Лампардыг улирал дуустал ажиллуулахаар шийдсэн. Өөрөөр хэлбэл, хоёрхон сарын хугацаатай урьжээ. Лампардын дасгалжуулагч нарын багт Эшли Коул, Жо Эдвардс, Крис Жонс нар орсон байна.

Лампард шинэ томилгооныхоо талаар сэтгүүлчдэд “Энэ бол миний баг. Багтаа буцаж ирэх боломж гарсанд баяртай байна. Улирал дуустал Челсид тус болж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Би өөртөө итгэлтэй байна. Багийн хөгжөөн дэмжигчид юу хүсэж байгааг би мэднэ, хүссэнийг нь өгөхийн төлөө бүхнийг хийнэ” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top