Ши Жиньпин: Орос, Украины мөргөлдөөнийг зогсоох шидэт арга байхгүй

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 07

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Орос, Украины мөргөлдөөнийг зогсоох шидэт арга байхгүй. Тиймээс талууд өөрсдөө санаачилга гаргаж, хэлэлцээний ширээний ард суух ёстой гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой Бээжин хотноо хийсэн уулзалтын дараа мэдэгджээ.

Украины талаар баримталж буй Хятадын байр суурь тууштай бөгөөд тодорхой. Хятад улс асуудлыг энхийн хэлэлцээ, улс төрийн аргаар зохицуулахын төлөө байна хэмээн Ши онцолсон байна. Тэрбээр Бээжин Европын мөргөлдөөнийг зохицуулах хүсэл эрмэлзлийг дэмжиж, байлдаж буй талуудыг хэлэлцээний ширээний ард суулгах, нөхцөл байдлыг хурцатгахгүй байхын тулд Паристай хамтран ажиллахад бэлэн байна гэж мэдэгджээ. Киев, Москва хоёр энхийн хэлэлцээг аль болох ойрын хугацаанд эхлүүлэх нь зүйтэй. Ингэхдээ талуудын байр суурийг харгалзан үзэж, НҮБ-ын дүрмийг удирдлага болгох учиртай. Ингэн байж Европын аюулгүй байдлын тэнцвэртэй, тогтвортой бүтцийг бий болгох боломжтой хэмээн Хятадын тэргүүн онцолжээ.

Францын Ерөнхийлөгч Оростой ойлголцож, Украины дайныг төгсгөх тал дээр Ши Жиньпинд найдвар тавьж байна хэмээн мэдэгджээ. Тэрбээр ОХУ Европт олон арван жил үргэлжилсэн энх тайванд цэг тавьсан хэмээгээд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаарыг хүндэтгэсэн тогтвортой энх тайван байдлыг эрэлхийлэх нь Франц, Европ төдийгүй Хятадын хувьд ч чухал асуудал юм хэмээн онцолжээ. Мөн өдөр Бээжинд ажлын айлчлал хийж буй Европын комиссын тэргүүн Урсула фонд дер Ляйен Ши Жиньпинтэй уулзсанаас гадна Эммануэль Макрон, Ши Жиньпин нартай гурван талт уулзалт хийжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн(192.82.90.189) 2023 оны 04 сарын 11

Путин үхэн үхтэл энэ дайн дуусахгүй. Оросууд Украйнаас цэргээ гагатал энэ дайн бас дуусахгүй. Тийм болохоор дэлхийн бүх улс оронууд, ард түмэнүүд Оросын Фашизмыг ялах хүртэл нь, Украйны ард түмэн-армид тусалсаар л байх хэрэгтэй.

0  |  0
1(202.21.108.15) 2023 оны 04 сарын 09

oorsddoo zevsgeer ugjchaad yanam be

0  |  0
Zochin(202.55.188.110) 2023 оны 04 сарын 08

Jinhene dainiig devergesen Delhiin nomer 1 Alan hyadagch Makran Shullmas Ursula 2 bol hun totolhtonii zanalt.daisanguud yum

0  |  0
Top