Ши Жиньпин дэлхийн блокуудын бүрдүүлэхдээ болгоомжтой хандахыг уриалав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 11

Дэлхийн аюулгүй байдалд аюул учруулах блок хоорондын сөргөлдөөнд туйлын сэрэмжтэй хандах нь чухал гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа онцолжээ.

Талууд Украин дахь нөхцөл байдлыг хөндсөн байна.

Блок хоорондын сөргөлдөөн нь дэлхийн аюулгүй болон тогтвортой байдалд урт хугацаанд илүү ноцтойгоор заналхийлэх тул онцгой сэрэмжтэй хандах учиртай гэж Ши Жиньпин мэдэгджээ.

Тэрбээр Хятад улс энхийн яриа хэлэлцээг өөрийн арга барилаар урагшлуулж, Европын орнууд аюулгүй байдлын асуудлаа өөрийнхөө гарт авахыг дэмждэг гэв.

Хоёр улсын тэргүүн нар бүх тал Орос, Украины энхийн яриа хэлэлцээг дэмжих ёстой гэдэгт санал нэгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top