БНХАУ-ын дарга Ши Жиньпин Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйентай уулзахдаа тохиромжтой цаг, нөхцөл бүрдсэн үед Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзана хэмээн мэдэгджээ.
Фон дер Ляйен үүнийг эерэг өрнөл хэмээн онцолсон байна. Тэрбээр “Хятад улс Орост шууд эсвэл шууд бусаар зэвсэг нийлүүлэхгүй гэдэгт найдаж байна. Түрэмгийлэгчийг зэвсэгжүүлэх нь олон улсын эрх зүйг илт зөрчсөн хэрэг болно. Энэ нь ЕХ, БНХАУ-ын харилцаанд сөргөөр нөлөөлнө” хэмээн мэдэгджээ. Фон дер Ляйен Бээжинг өөрийнхөө нөлөөг ашиглан, Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг Беларуст тактикийн цөмийн зэвсэг байрлуулах тухай мэдэгдлээ хэрэгжүүлэхгүй байхыг ятгахыг уриалжээ.
Сэтгэгдэл ( 0 )