Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Тайланд улсад 2024 оны Олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн урьдчилсан эхний шатны тэмцээнд оролцож байна. Манай шигшээ баг D хэсэгт Таиланд, Сингапур багуудтай учраа таарсан. Эхний тоглолтоо Тайланд улсын Чонбури хотноо Сингапур улсын шигшээ багийн эсрэг хийж 2:2 тэнцсэн билээ.
Өнөөдөр манай шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо талбайн эзэн Тайланд улсын шигшээ багтай хийж байна. Тайланд улсын шигшээ багийн хувьд Азийн хүчирхэг эмэгтэй шигшээ багуудын нэг бөгөөд тэд эхний тоглолтдоо Сингапурыг 6:0 харьцаатай хожсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )