ОХУ-ын орчин цагийн "Шилдэг 10 тамирчин"

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 10

ОХУ-ын спортын Sports.ru сайтаас орчин цагийн Орос улсын шилдэг 100 тамирчныг тодрууллаа. Санал асуулгад 27 мянган уншигч, сайтын редакцын 48 ажилтан оролцжээ. Ингээд эхний арван тамирчныг танилцуулъя.

1. Александр Овечкин (200 оноо), хоккей, дэлхийн 3 удаагийн аварга, Стэнлийн Цомын эзэн, НХЛ лигийн түүхэн дэх мэргэн буучийн жагсаалтын 2-т бичигддэг.
 


2. Мария Шарапова (198), теннис, дэлхийн чансааг тэргүүлж байсан, Оросын хамгийн олон Цомтой теннисчин, Их Дуулга цувралын 5 тэмцээний аварга.


3. Елена Исинбаева (194), тулгууртай харайлт, олимпын хошой аварга, дэлхийн 7 удаагийн аварга, дэлхийн рекордыг 28 удаа тогтоосон, 5 метрээс дээш харайсан анхны эмэгтэй тамирчин.


4. Андрей Аршавин (194), хөлбөмбөг, Европын АШТ-ий хүрэл медальт, ОХУ-ын 3 удаагийн аварга.


5. Евгений Плющенко (188), уран гулгалт, олимпын хошой аварга, дэлхийн 3 удаагийн аварга.


6. Александр Большунов (185), цана, олимпын 3 удаагийн аварга, дэлхийн аварга.


7. Игорь Акинфеев (185), хөлбөмбөг, УЕФА цомын эзэн, Европын АШТ-ий хүрэл медальт, ОХУ-ын 6 удаагийн аварга.


8. Александр Карелин (185), сонгомол барилдаан, олимпын 3, дэлхийн 9, Европын 12 удаагийн аварга.


9. Хабиб Нурмагомедов (181), холимог тулаан, нийт 29 тулалдаж, бүгдэд нь ялсан.


10. Марат Сафин (180), теннис, дэлхийн чансааг тэргүүлж байсан, Их Дуулгын 2 тэмцээнд түрүүлсэн.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top