Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Тайланд улсад 2024 оны Олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн урьдчилсан эхний шатны тэмцээнд оролцлоо. Манай шигшээ баг D хэсэгт Таиланд, Сингапур багуудтай учраа таарсан. Эхний тоглолтоо Тайланд улсын Чонбури хотноо Сингапур улсын шигшээ багийн эсрэг хийж 2:2 тэнцсэн билээ.
Дараагийн тоглолтоо талбайн эзэн Тайланд улсын шигшээ багтай хийлээ. ОУХБХ-ны чансааны 44-т бичигддэг Тайланд улсын шигшээ баг Азийн хүчирхэг багуудын нэг бөгөөд тоглолтын эхнээс санаачилгыг авч тоглож үндсэн цагт 6-0 харьцаатай ялалт байгуулснаар Парис 2024 Олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн 2-р шатанд тоглох эрхээ авлаа.
Сэтгэгдэл ( 0 )