Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эхний хоёр өдөр сонгомол барилдааныхан барилдсан бол өнөөдрөөс (2023.04.11) эмэгтэй тамирчид өрсөлдөж эхэллээ.
Өнөөдөр эмэгтэй 50, 55, 59, 68, 76 кг-ын барилдаантай.
55 кг: Чинболдын Отгонтуяа Вьетнамын NGUYEN Thi My Trang-тай таарсан ч өрсөлдөгч гэмтлийн улмаас гарч ирсэнгүй. Ингээд манай бөх ялалт авлаа. Дараагийн тойрогт Казахстаны Марина Седневатай өрсөлдөх юм. Марина 23 хүртэлх насны ДАШТ-ий хос хүрэл медальтай бөх.
Сэтгэгдэл ( 0 )