Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эхний хоёр өдөр сонгомол барилдааныхан барилдсан бол өнөөдрөөс (2023.04.11) эмэгтэй тамирчид өрсөлдөж эхэллээ.
Өнөөдөр эмэгтэй 50, 55, 59, 68, 76 кг-ын барилдаантай.
59 кг-д Хүрэлхүүгийн Болортуяа Энэтхэгийн Сарита Саритатай барилдаж, 1:4 ялагдсан. Хоёрдугаар тойрогт Хятадын Zhuomalaga ZHUOMALAGA-тай барилдлаа. Эхний үед 4:1 тэргүүлж явсан ч оноогоо хамгаалж чадсангүй. Хятадын бөх дараалан 5 оноо авснаар 6:4 ялалт байгууллаа. Дараагийн тойрогт манай бөх Японы бөхтэй өрсөлдөнө.
Сэтгэгдэл ( 1 )
Мянуудтай барилдахаараа л алаад байна гээл байдаг томчуудад бол алуулж дуусаж байна даа Болоогүй л байна даа манай хэд...\n\n