Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эхний хоёр өдөр сонгомол барилдааныхан барилдсан бол өнөөдрөөс (2023.04.11) эмэгтэй тамирчид өрсөлдөж эхэллээ.
Өнөөдөр эмэгтэй 50, 55, 59, 68, 76 кг-ын барилдаантай.
76 кг: Ганбатын Ариунжаргал Японы Нагашима Мизүкитэй эхний тойрогт барилдсан. Эхний үеийг 3:0 тэргүүлсэн ч хоёрдугаар үед үүрүүлэн, хүнд байдалд орж, 4 оноо алдсанаар 3:4 оноогоор ялагдлаа. Өнөөдөр манай гурван бөх Японы охидод ялагдлаа.
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа Энэтхэгийн Ниша Нишатай учраа таарчээ. Эхний оноог манай бөх авч, тэргүүлж эхэлсэн ч шидүүлээд 4 оноо алдсан. Харин хоёрдугаар хагаст хүнд байдалд оруулан, далаар нь цэвэр тавих шахсан ч алдсан. 2:8 ялагдаж яваад 10:8 болгон хошуулсан ч сүүлийн 15 секундэд ардаа алдан, хоёр оноо алдсанаар 10:10 ялагдал хүлээлээ. Тун харамсалтай ялагдал байлаа. Энэ өдөр энэтхэг бөхчүүд манай бөхчүүдийг ялсаар өдрийг өнгөрүүлж байна.
Сэтгэгдэл ( 6 )
Чөлөөт бөх ямарч ирээдүйгүй болсон олимпийн төрлөөс хамрагдсан тэнэг хогнууд
buhel buten ulstai barildaad sain l bgaa yum bna\n
Астанагийн ордны дэвжээ их цэвэрхэн байгаа юм байна. Учир нь манай бүхчүүдээр Япончууд Энэтхэгчүүд дэвжээ арчаад ...
Хуцан биз эхлээд хожидог болчоод явсан өлзийтэй байх
Дэлгэрмаа новшоо зардлаа төлөөрэй. Татварын мөнгийг ингэж идэхгүй. Ө.Пүрэвсүрэн явах байсын
Бэлтгэл Бэлтгэл Бас далхин бэлтгэл!!