Чөлөөт бөх: Х.Болортуяа гурав ялагдан, тэмцээнээ орхилоо

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 11

Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эхний хоёр өдөр сонгомол барилдааныхан барилдсан бол өнөөдрөөс (2023.04.11) эмэгтэй тамирчид өрсөлдөж эхэллээ.

Өнөөдөр эмэгтэй 50, 55, 59, 68, 76 кг-ын барилдаантай.

59 кг-д бөхчүүд тойргоор өрсөлдлөө. Хүрэлхүүгийн Болортуяа эхлээд Энэтхэгийн Сарита Саритатай барилдаж, 1:4 ялагдсан. Хоёрдугаар тойрогт Хятадын Zhuomalaga ZHUOMALAGA-тай барилдлаа. Эхний үед 4:1 тэргүүлж явсан ч оноогоо хамгаалж чадсангүй. Хятадын бөх дараалан 5 оноо авснаар 6:4 ялалт байгууллаа. Дараагийн тойрогт манай бөх Японы Юүи Саканотой өрсөлдөж, цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top