Чөлөөт бөх: Ч.Отгонтуяагийн өрсөлдөгч Марина Седнева

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 11

Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эхний хоёр өдөр сонгомол барилдааныхан барилдсан бол өнөөдрөөс (2023.04.11) эмэгтэй тамирчид өрсөлдөж эхэллээ.

Өнөөдөр эмэгтэй 50, 55, 59, 68, 76 кг-ын барилдаанууд явагдаж байна. Манай таван бөх дэвжээнд гарснаас хагас шигшээд ганцхан бөх үлдсэн.

55 кг-д Чинболдын Отгонтуяа Вьетнамын NGUYEN Thi My Trang-тай таарсан ч өрсөлдөгч гэмтлийн улмаас гарч ирсэнгүй. Ингээд манай бөх ялалт авлаа.

Хагас шигшээд Казахстаны Марина Седневатай өрсөлдөх юм. Түүнийг ялахад алтан медалийн төлөө барилдана. Марина эхний тойрогт Энэтхэгийн бөхийг 4:0 ялсан юм. 

Марина 1996 онд төрсөн. 23 хүртэлх насны ДАШТ-ий (2018, 2019) хос хүрэл медальтай бөх. 2019 оны Азийн АШТ-ий хүрэл медальт. 2019 онд Улаанбаатарт болсон Азийн залуучуудын АШТ-ий аварга. 2019 оны Нурсултаны ДАШТ-д хүрэл медалийн төлөө барилдаад ялагдсан. 2022 оны ДАШТ-д эхний барилдаандаа ялагдаж, дагах барилдаанд Хятадын Се Мэньюд ялагдсан. Энэ жил Египетийн олон улсын тэмцээнээс хүрэл медаль авсан. Азийн хошой аварга Нуркожа Кайпановын гэргий.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top