Чөлөөт бөх: Ч.Отгонтуяа алтан медалийн төлөө барилдана

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 11

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эхний хоёр өдөр сонгомол барилдааныхан барилдсан бол өнөөдрөөс (2023.04.11) эмэгтэй тамирчид өрсөлдөж эхэллээ.

Өнөөдөр эмэгтэй 50, 55, 59, 68, 76 кг-ын барилдаанууд явагдаж байна. Манай таван бөх дэвжээнд гарснаас хагас шигшээд ганцхан бөх үлдсэн. 55 кг-д Чинболдын Отгонтуяа хагас шигшээд Казахстаны Марина Седневаг ялснаар алтан медалийн төлөө орой 20.00 цагаас барилдах боллоо. Өрсөлдөгч нь Хятадын PANG Qianyu. Хятад бөх хагас шигшээд Японы Катаокаг 6:1 илүүрхжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top