Чөлөөт бөх: Ц.Намуунцэцэг дагах барилдаанд ялагдлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 11

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эхний хоёр өдөр сонгомол барилдааныхан барилдсан бол өнөөдрөөс (2023.04.11) эмэгтэй тамирчид өрсөлдөж эхэллээ.

Өнөөдөр эмэгтэй 50, 55, 59, 68, 76 кг-ын барилдаантай.

50 кг-д Цогт-Очирын Намуунцэцэг эхний барилдаанаа Японы дэлхий, Азийн аварга Рэмина Ёшимототой хийж, оноогоор цэвэр ялагдсан. Япон бөх финалд шалгарсан тул дагах барилдаан хийж, Хятадын Ziqi FENG-д цэвэр ялагдлаа. Зүүн хөл гэмтэлтэй нь нөлөөллөө. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(66.181.161.72) 2023 оны 04 сарын 11

10:0 гэж явсан юм уу ,шигшээгийн дасгалжуулагчид аа

1  |  0
Зочин(103.254.123.124) 2023 оны 04 сарын 11

Гэмтэлтэй бол яах гэж явдаг юм бэ

3  |  0
Top