Гэрэл зургийг Д.Нямбилэг
Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эхний хоёр өдөр сонгомол барилдааныхан барилдсан бол өнөөдрөөс (2023.04.11) эмэгтэй тамирчид өрсөлдөж эхэллээ.
Өнөөдөр эмэгтэй 50, 55, 59, 68, 76 кг-ын барилдаанууд явагдаж байна. 55 кг-д Чинболдын Отгонтуяа хагас шигшээд Казахстаны Марина Седневаг ялснаар алтан медалийн төлөө Хятадын PANG Qianyu. Хятад бөх хагас шигшээд Японы Катаокаг 6:1 илүүрхжээ.
Пан Цяньюй бол Токио олимпын наадмын мөнгөн медальт, 2016 оны Азийн аварга, ДАШТ-ий хос хүрэл медальтай бөх. Барилдаан эхлээд л хашир хятад бөх илүүрхсэн. Шилдэн дарж, уургалаад манай бөхийг юу ч хийлгэсэнгүй. Хөлд орж оноо бага багаар түүсээр хятад бөх 6:2 ялж, Азийн аварга боллоо.
Сэтгэгдэл ( 5 )
хятадад эрэгтэй юм шиг
энэ хятад чинь эрэгтэй юм биш үү
Энэ хэдэн хөгшин дасгалжуулагч багш нар нь шавь нартайгаа бавалцаад тэд нарыгаа тэмцээнд авч явж зугаалуулаад байхаар яаж амжилт гаргах юм бэ
Челеет явахгуй ээ, хэруулийн бузар шингэсэн энэ балай юманд менге урэхээ больвол таарна, угаасаа тэр ДБНХ гээч нь ч ямар ч ажиллагаагуй, олимпын терлеес хасагдах нь цаг хугацааны асуудал болчхоод байгаа спорт ш дээ
Өнөөдөр барилдсан 5 бөхөөс ганц нь л медаль авлаа, бусад нь бүгд навсайтлаа ялагдлаа. Азидаа ийм муу барилдаж байсан түүх манай эмэгтэй шигшээд өмнө нь байгаагүй. Залуучуудаа биш хөгшчүүлээ хараад ийм л юм болдог юм байна