Чөлөөт бөх: Манай тамирчдын өнөөдрийн оноолт

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 12

Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Өчигдөр эмэгтэйчүүдийн барилдаан эхэлж, манай баг нэг мөнгөн медаль хүртсэн. Бага зэрэг тааруухан эхэлсэн ч эхний өдрөө ямар ч гэсэн мөнгөн медальтай өндөрлүүлсэн Монголын шигшээ баг өнөөдөр хэд хэдэн медаль авах итгэл найдвар дүүрэн байна.

Өнөөдөр эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаанууд явагдана.

53 кг-д манай олимп, дэлхийн хүрэл медальт Бат-Очирын Болортуяа барилдана. Эхний тойрогт хийлж, дараагийн тойрогтоо Өмнөд Солонгосын Hyunyoung OH, Вьетнамын Thi Dao BUI хоёрын ялсантай учрах юм. Хагас шигшээд Японы супер охин,  2021 оны Ослогийн дэлхийн аварга, 111 дараалан ялаад байгаа Акари Фүжинамитай таарна.
 


Өнгөрсөн хоёрдугаар сард Акари манай бөхийг ялсан бол энэ удаад Болроо даагаа нэхэх боломж гарч ирж байна.
 


57 кг-д Бат-Эрдэнийн Эрдэнэсувд эхлээд Вьетнамын Thi Anh TRAN-тай таарсан. Ялахад ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Японы Саэ Нанжотой барилдах юм.
 


62 кг-ын жинд дэлхийн тавцанд эргэн ирсэн Пүрэвдоржийн Орхон зодоглоно. Эхний өрсөлдөгч нь Энэтхэгийн Сонам Сонам. Бөхийн гэр бүлд өссөн тэрээр Азид өсвөр, залуучуудын тэмцээнд маш олон медаль авч байсан. Токио олимпод манай Х.Болортуяад ялагдаж байжээ. П.Орхоны талд Хятадын LUO  байгаа бол нөгөө талд Японы Озаки, Киргизийн Айсулуу Тыныбекова нар багтжээ. Маш өрсөлдөөнтэй жин.
 


65 кг-д Б.Шоовдор барилдана. Энэ жинд бөхчүүд хоёр хэсэг болон тойргоор барилдах юм. Манай бөх эхлээд Энэтхэгийн Маниша Манишатай барилдана. Энэ хэсэгт хятад, Узбекистаны бөхчүүд байгаа.
 


72 кг-д Энх-Амарын Даваанасан Хятадын Qian JIANG-тай таарлаа. Түүнийг ялахад Казахстаны ДАШТ-ий хошой медальт Жәмила Бақбергенова, Тайванийн  Ping Tsen HUNG хоёрын ялсантай учрах юм.
 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Түвшин(202.126.90.112) 2023 оны 04 сарын 12

Сайхан юмаа.аль сувгаар үзэж б.а

0  |  0
Бай2(103.254.123.177) 2023 оны 04 сарын 12

Тэнибёковагийн төгсгөл иржээ

2  |  0
zochin(66.181.161.128) 2023 оны 04 сарын 12

orhon❤️❤️

0  |  0
d(66.181.161.150) 2023 оны 04 сарын 12

dandaa eej nar oroltsoj bga gdg n unen shu huuhed gargasan emegtei erch huch n haridag

1  |  0
Зочин(66.181.176.224) 2023 оны 04 сарын 12

Орхон л түрүүлнэ бусад нь бол худ худ

0  |  0
Бөх(192.82.69.173) 2023 оны 04 сарын 12

Акирагаас юун даагаа нэхэх вэ ядаж цэвэр хусуулчихгүй цагаан гүйцээх 1 онолч болтугай салгаж чадвал тэр нь амжилт болно.Тэгээд өрөлтөө засахгүй бол хэт босоо өргөлттэй баруун хөл хэт урд тавиур өрдөг барьж гар таллаж барилд

3  |  0
Haha(202.21.124.132) 2023 оны 04 сарын 12

Яаж үзэж байна

0  |  0
овид(64.119.26.252) 2023 оны 04 сарын 12

Өнөөдөрийн барилдах энэ хэдэн ахмад бөхчүүд ээж нарыг алт мөнгө авч чадахгүй байх юм бол дараа залуу сайн бөхчүүдээ явуулсан нь дээршт.

3  |  0
зочин (66.181.161.89) 2023 оны 04 сарын 12

азийн тивд чөлөөт бөхр иим цөөхөн оронд хөгжсөн юм уу

0  |  0
www(203.17.23.123) 2023 оны 04 сарын 12

Fujinami -г барахааргүй харагдаж байна.\nУмшуулна гэдэг болж, их хол илүү юм бна, тамираар, техник хурдаар \nолимп дэлхийн медальтан гэхэд секцний хүүхэд шиг сул байна да манай бөк

2  |  0
Зочин(103.229.120.68) 2023 оны 04 сарын 12

Тааруухан эхлэл гэнэ, эхний едер нэг менген медаль гэдэг чинь хэруулдээ идэгдэж ялзарсан челеетийнхний хувьд харин ч муугуй эхлэл юм биш уу, маш муу ажиллагаатай холбоо, муу дасгалжуулагчидтай баг гэхэд боломжийн эхлэл л гэж харагдаад байх юм

0  |  1
Зочин (139.5.218.119) 2023 оны 04 сарын 12

Шоовдор чинь ДАШТ ний хошой хүрэлтэй билүү. Сэтгүүлчээ жаахан тодорхой байлдаа

2  |  1
Top