Чөлөөт бөх: Киргизүүд “Хамгийн шившигтэй ААШТ” гэж нэрлэв

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 12

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Казахстанд явагдаж байгаа чөлөөт бөхийн Азийн АШТ-ий медалийн төлөөх нэгэн барилдаанд киргиз бөх сонирхогчид ихэд эгдүүцэн бухимдаж, олон нийтийн сүлжээгээр “Хамгийн шившигтэй ААШТ” гэж нэрлээд байгаа. Өчигдөр эмэгтэй 68 кг-ын жинд хүрэл медалийн төлөө Киргизийн Мээрим Жуманазарова Казахстаны Елена Шалыгинатай барилдсан. Барилдаан эхлээд л Елена өрсөлдөгчөө мөргөж, хамраас нь цус гаргасан.

Эмчийн тусламжийн цагт ямар ч гэсэн цусаа тогтоогоод гарч ирсэн ч дахин цус гарснаар шүүгч нар казах бүсгүйд ялалт өгсөн билээ.

Уурлаж бухимдсан Мээрим дэвжээн дээр уйлан эсэргүүцсэн ч яах ч арга байсангүй. Ялагчийг зарлахад тэрээр өрсөлдөгчтэйгөө гар барилгүй дэвжээнээс буусан юм.

Киргизийн балиашгуудын олон нийтийн сүлжээнд бичсэн сэтгэгдлээс дурдвал:

“Казах бөх маш бохир үйлдэл хийлээ”

“Ирэх жилийн Азийн АШТ Киргизэд болно гэдгийг санаарай”

“Өчигдөр Ираны тамирчин, өнөөдөр Казахын бөх медаль авахын тулд балиар арга хэрэглэлээ”

“Казах тамирчныг тэмцээнээс хасах ёстой байлаа”

“Түүхэн дэх хамгийн шившигтэй ААШТ”

“Дэлхийн аварга, хүчирхэг өрсөлдөгчөө ялах ганц арга нь энэ байжээ”

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тулгаа(202.55.188.44) 2023 оны 04 сарын 15

Орос л байна ш дээ

0  |  0
М(66.181.184.240) 2023 оны 07 сарын 03

хасагууд угаасаал луйварчин гарууд

1  |  1
Top