Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Өчигдөр эмэгтэй 50, 55, 59, 68, 76 кг-ын барилдаанууд явагдаж, медальтнууд тодорсон. 55 кг-д Чинболдын Отгонтуяа хагас шигшээд Казахстаны Марина Седневаг ялснаар алтан медалийн төлөө Хятадын PANG Qianyu-тай барилдсан. Пан Цяньюй бол Токио олимпын наадмын мөнгөн медальт, 2016 оны Азийн аварга, ДАШТ-ий хос хүрэл медальтай бөх. Барилдаанд хятад бөх 6:2 ялж, Азийн аварга боллоо.
Сэтгэгдэл ( 1 )
Япон гэхээр л сургаар нь сөхөрчихдөг байсан улс, одоо дээр нь хятад нэмэгдчихээр яана даа, япон, хятад оролцсон тэмцээнд явахгүй байх нь дээр юм биш үү