Гэрэл зургийг Д.Нямбилэг
Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Өчигдөр эмэгтэйчүүдийн барилдаан эхэлж, манай баг нэг мөнгөн медаль хүртсэн. Өнөөдөр эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаанууд явагдана.
65 кг-д ДАШТ-ий гурван хүрэл медальт, Дэлхийн Цомын хос хүрэл медальт, Азийн АШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт Б.Шоовдор барилдлаа.
Энэ жинд бөхчүүд хоёр хэсэг болон тойргоор барилдах юм. Манай бөхийн хэсэгт Энэтхэг, Хятад, Узбекистаны бөхчүүд байгаа.
Б.Шоовдор эхлээд Энэтхэгийн Маниша Манишатай барилдлаа. Хэн хэнээ хянасан эхний үеийн барилдаан 0:1 харьцаатай Маниша тэргүүлсэн. Дараа нь нэмж торгуулиар нэг оноо алдан, нийлбэр оноо 1:2 ялагдлаа.
Манай бөх дараа нь Хятадын бөхтэй барилдана.
Сэтгэгдэл ( 2 )
Биеээ үнэлэгч хар шоовдор
Хэсэгтээ 4 бехтэй, тойрч барилдана гэхээр чинь одоо оролцоо, чанарын хувьд тун тааруухан тэмцээн гэж л харагдаад байна даа, энэ челеет гээч юм уруудах талдаа шуударчихлаа шуу