Чөлөөт бөх: Б.Эрдэнэсувд цэвэр яллаа

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 12

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн барилдаан эхэлж, манай баг нэг мөнгөн медаль хүртсэн. Өнөөдөр эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаанууд явагдана.

 

 

57 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Бат-Эрдэнийн Эрдэнэсувд эхлээд Вьетнамын Thi Anh TRAN-тай таарсан. Манай бөх цэвэр ялж, дараагийн шатанд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Японы Саэ Нанжотой барилдах боллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top