Чөлөөт бөх: Э.Даваанасан Хятадын бөхийг яллаа

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 12

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн барилдаан эхэлж, манай баг нэг мөнгөн медаль хүртсэн. Өнөөдөр эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаанууд явагдана.

72 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Энх-Амарын Даваанасан Хятадын Qian JIANG-тай таарлаа. Эхний үед 3:6 ялагдсан манай бөх хоёрдугаар үед санаачилгыг гартаа авсан. Дараалан оноо авсаар 40 секунд дутуу байхад ард нь гарч 2 оноо, мэх хийж дэвжээнээс гарган, 9:6 ялалт байгууллаа. Казахстаны  Zhamila BAKBERGENOVA-тай барилдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top