Чөлөөт бөх: П.Орхон ААШТ-ээ цэвэр ялалтаар эхэллээ 

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 12

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Өчигдөр эмэгтэйчүүдийн барилдаан эхэлж, манай баг нэг мөнгөн медаль хүртсэн. Өнөөдөр (2023.04.12) эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаанууд явагдана.
 


62 кг-ын жинд дэлхийн тавцанд эргэн ирсэн Пүрэвдоржийн Орхон зодоглов.
 


Эхний өрсөлдөгч нь Энэтхэгийн Сонам Сонам. Энэтхэг бөх торгуулийн нэг оноогоор тэргүүлж байсан ч хоёрдугаар үеэс манай бөх оноо авсаар 7:1 ялж байх үедээ далаар нь цэвэр тавьж, эхний ялалтаа авлаа.

Одоо Хятадын  Xiaojuan LUO-тай барилдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top