Гэрэл зургийг Д.Нямбилэг
Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн барилдаан эхэлж, манай баг нэг мөнгөн медаль хүртсэн. Өнөөдөр эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаанууд явагдана.
53 кг-д манай олимп, дэлхийн хүрэл медальт Бат-Очирын Болортуяа барилдана. Эхний тойрогт хийлж, дараагийн тойрогтоо Өмнөд Солонгосын Hyunyoung OH-той барилдаж, итгэл төгс оноогоор цэвэр яллаа. Хагас шигшээд Японы супер охин, 2021 оны Ослогийн дэлхийн аварга, 117 дараалан ялаад байгаа Акари Фүжинамитай таарлаа. Өнгөрсөн хоёрдугаар сард Акари манай бөхийг ялахдаа тун сайн судалгаа хийсэн нь харагдсан. Энэ удаад ч япон охин эхний үед 10:0 оноогоор цэвэр яллаа.
Манай бөх хүрэл медалийн төлөө Тайванийн бөхтэй барилдах боллоо.
Сэтгэгдэл ( 3 )
Сэтгэл зүй гэж ер алга давгадорж япончуудыг тарааж хаяадаг байсан юм чинь чөлөөтийнхөн чадалгүй л яав гэж
olimpiin delhiin medalitai baij ichmeer yma
Япончууд оролцсон тэмцээн битгий оролцож бай даа, сургаар нь сурчихдаг улс