Гэрэл зургийг Д.Нямбилэг
Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн барилдаан эхэлж, манай баг нэг мөнгөн медаль хүртсэн. Өнөөдөр эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаанууд явагдана.
62 кг-ын жинд дэлхийн тавцанд эргэн ирсэн Пүрэвдоржийн Орхон зодоглов. Эхний өрсөлдөгч нь Энэтхэгийн Сонам Сонам. Энэтхэг бөх торгуулийн нэг оноогоор тэргүүлж байсан ч хоёрдугаар үеэс манай бөх оноо авсаар 7:1 ялж байх үедээ далаар нь цэвэр тавьж, эхний ялалтаа авлаа.
Хагас шигшээд Хятадын Xiaojuan LUO-тэй барилдаж, эхний үед 0:3 ялагдаж байгаад 7:3 оноогоор яллаа. Цаг дуусаагүй бол хүнд байдлаас цэвэр дарах байлаа. Финалд алтан медалийн төлөө П.Орхон Киргизийн Айсулуу Тыныбековатай барилдана.
Сэтгэгдэл ( 5 )
Ypon n kirgizd ylagdsan. Orhoni hir baigaag kirgiztei barildah barildaanaas l harj dugnelt ugutsguue doo .Sonirhogchdoo.
Рагчаа нэр нь харагдахгүй гсн шиг сайхан залж байнаа нохой чинь ярьж бгаа юмаа юу гдг г нь мэдэж байж яримаар байна
Энэ нөгөө допин хэрэглэдэг хүн мөн үү багш нарыгаа хоолгүй болгосон шүү дээ ийм хүн нэг их хол явдаггүй шүү дээ хятадыг ялж болно муу бөхчүүдтэй орон шүү гол нь японыг ялвал бөх гэж бодно шүү дээ дахиад допин гарах ви дээ бурхан минь
Шууд нэвтрлэг байна уу\n
Япон нь хааччихсан жин бэ, японоосоо зөрчихсөн юм уу