Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Өчигдөр эмэгтэйчүүдийн барилдаан эхэлж, манай баг нэг мөнгөн медаль хүртсэн. Өнөөдөр эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, медалийн төлөө барилдах бөхчүүдийн нэрс тодорлоо.
53 кг-д манай олимп, дэлхийн хүрэл медальт Бат-Очирын Болортуяа эхлээд Өмнөд Солонгосын Hyunyoung OH-той барилдаж, оноогоор цэвэр ялсан. Хагас шигшээд Японы 2021 оны Ослогийн дэлхийн аварга, 117 дараалан ялаад байгаа Акари Фүжинамид эхний үед 10:0 оноогоор цэвэр ялагдсан.
Манай бөх орой хүрэл медалийн төлөө Тайванийн бөхтэй барилдах боллоо. Meng Hsuan Hsieh бол 2021 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, U-23 2022 оны ДАШТ-ий шагналт тавдугаар байрын эзэн, Энэ тэмцээнд Казахстаны бөхийг ялаад Японы Акарид ялагджээ.
Сэтгэгдэл ( 0 )