Чөлөөт бөх: П.Орхоны өрсөлдөгч  Айсулуу Тыныбекова

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 12

Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн барилдаан эхэлж, манай баг нэг мөнгөн медаль хүртсэн. Өнөөдөр эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, манай 4 бөх медалийн төлөө шалгарлаа.

62 кг-ын жинд дэлхийн тавцанд эргэн ирсэн Пүрэвдоржийн Орхон зодоглов. Эхний өрсөлдөгч Энэтхэгийн Сонам Сонамыг далаар нь цэвэр тавьж, эхний ялалтаа авлаа.

Хагас шигшээд Хятадын Xiaojuan LUO-тэй барилдаж, эхний үед 0:3 ялагдаж байгаад 7:3 оноогоор яллаа.

Финалд алтан медалийн төлөө П.Орхон Киргизийн Айсулуу Тыныбековатай барилдана. Айсулуу Тыныбекова хагас шигшээд Японы Озакиг ялсан.

Өнгөрсөн Азийн аваргын тэмцээнд ялагдаж байсан хариугаа авлаа. Киргиз бүсгүйг сүүлийн үед муудсан зэргээр ярьдаг болсон ч үнэндээ тэр формдоо орсон байгаа.

Олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий 4 алт, 3 мөнгө, 2 хүрэл медальтай тамирчин.

Манай П.Орхоны хувьд дэлхийн аваргаас гадна Азийн аварга, 2014 оны тивийн аваргын мөнгөн медальтай. 2018 оны Азийн АШТ-ий финалд П.Орхон Хятадын  Luo Xiaojuan-г ялж байлаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bi(66.181.165.230) 2023 оны 04 сарын 12

Odoo l hariugaaa avah tsag

0  |  0
Top