Чөлөөт бөх: Б.Эрдэнэсувд медаль авч чадсангүй

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 12

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн барилдаан эхэлж, манай баг нэг мөнгөн медаль хүртсэн. Өнөөдөр эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн аврагууд тодорно.

57 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Бат-Эрдэнийн Эрдэнэсувд эхлээд Вьетнамын Thi Anh TRAN-тай таарсан. Манай бөх цэвэр ялж, дараагийн шатанд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Японы Саэ Нанжотой барилдаж,  оноогоор цэвэр ялагдсан.

Б.Эрдэнэсувд хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Аншу Маликтай өрсөлдөв. Малик бол 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай.

Манай бөх 10:0 оноогоор цэвэр ялагдаж, медаль авч чадсангүй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тиим(94.220.166.64) 2023 оны 04 сарын 12

Үнэхээр муу байнаа. Орхон бэлтгэл сайн хийж урдны Орхон болох янз байна уу . Таминээ

0  |  0
үнэн(59.153.115.24) 2023 оны 04 сарын 12

Ер нь манай эмэгтэй баг маш муудсан байна

0  |  0
Top