Чөлөөт бөх: П.Орхон мөнгөн медальтай ААШТ-ээ өндөрлүүллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 12

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.


Өчигдөр эмэгтэйчүүдийн барилдаан эхэлж, манай баг нэг мөнгөн медаль хүртсэн. Өнөөдөр эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаанууд явагдаж байна.

 


Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд дэлхийн тавцанд эргэн ирсэн Пүрэвдоржийн Орхон зодоглов.

Эхний өрсөлдөгч нь Энэтхэгийн Сонам Сонам. Энэтхэг бөх торгуулийн нэг оноогоор тэргүүлж байсан ч хоёрдугаар үеэс манай бөх оноо авсаар 7:1 ялж байх үедээ далаар нь цэвэр тавьж, эхний ялалтаа авсан. Хагас шигшээд Хятадын Xiaojuan LUO-тэй барилдаж, эхний үед 0:3 ялагдаж байгаад 7:3 оноогоор ялж чадсан. 
 

 

Финалд алтан медалийн төлөө П.Орхон Киргизийн Айсулуу Тыныбековатай барилдлаа. Киргизийн агуу гурвал гэгддэг эмэгтэй гурван бөхийн лидер нь.

Барилдаан тун сонирхолтой өрнөсөн. Барьц булаалдан, ихэд хашир үзсэн. Эхний оноо торгуулийн 30 секундээр киргиз бүсгүйн талд орсон. Удалгүй хөлд ороход нь эргүүлж, хоёр оноо авсан ч ардаа алдаад мөн 2 оноо алдлаа. П.Орхон өөрөө явалгүй, хариу мэх хийсээр оноог тэнцүүлж чадсан ч киргиз бөх илүү идэвх санаачилгатай, хурдтай байлаа.

Цаг дуусах дөхөж байх үед оноогоо 5:9 болгон ойртуулсан ч нэмж оноо авах цаг үлдээгүй байлаа.

Ийнхүү П.Орхон Азийн АШТ-ий ээлчит мөнгөн медалиа хүртлээ. Түүний тивийн аваргын 3 дахь медаль.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.229.121.175) 2023 оны 04 сарын 13

Орхонг энэ дэлхийд дийлэх амьд амьтан үгүй бхаа агуу юм билээ

0  |  0
Зориг(202.9.40.51) 2023 оны 04 сарын 13

Энэ Киргиз чинь эрэгтэй хүн бна ш дээ боовыг нь шалгаачээ

0  |  1
www(203.17.23.123) 2023 оны 04 сарын 15

Даралт авах нэг момент гарсан ч алдсан.\nгол ясны бяр илүү бна, дараагийн удаа манай хүн илүү формтой болоод ялна.\nхол зөрөө алга. \nэнэ сайан охиныг хорлосон муу новшнууд үхэж далдараг, далдарна \nбатбаяр, баттулга, батцэцэг, аса ац -үйлс чинь хазайнаа та нарын

8  |  1
ЗОЧИН (192.82.91.100) 2023 оны 04 сарын 13

БАЯР ХҮРГЭЕ. УЛАМ ӨНДӨР АМЖИЛТ ЕРӨӨЕ

4  |  0
9(64.119.17.228) 2023 оны 04 сарын 13

Энэ киргиз үхсэний алдартай удахгүй Орхоныг барахгүй

5  |  0
үнэн(59.153.115.24) 2023 оны 04 сарын 13

Энэ дэлхийн алдартай Киргиз бөхтэй Орхон энэнээс илүү үзэж чадна гэж одоо байхгүй л дээ. Хамаг байдаг чадвараа л гаргалаа, боллоо, одоо болих хэрэгтэй

4  |  9
Top