Чөлөөт бөх: Б.Болортуяа хүрэл медалиа зүүлээ 

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 12

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн барилдаан эхэлж, манай баг нэг мөнгөн медаль хүртсэн.

53 кг-д манай олимп, дэлхийн хүрэл медальт Бат-Очирын Болортуяа эхлээд Өмнөд Солонгосын Hyunyoung OH-той барилдаж, оноогоор цэвэр ялсан. Хагас шигшээд Японы 2021 оны Ослогийн дэлхийн аварга, 117 дараалан ялаад байгаа Акари Фүжинамид эхний үед 10:0 оноогоор цэвэр ялагдсан. Манай бөх хүрэл медалийн төлөө Тайванийн бөхтэй барилдсан. Мэн Шуань Шиэг манай бөх илүүрхсээр оноогоор цэвэр яллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top