Чөлөөт бөх: Э.Даваанасан хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 12

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн барилдаан эхэлж, манай баг нэг мөнгөн медаль хүртсэн. Өнөөдөр эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаанууд явагдаж байна.

72 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Энх-Амарын Даваанасан Хятадын Qian JIANG-тай таарч, 9:6 ялалт байгууллаа. Казахстаны  Zhamila BAKBERGENOVA-д оноогоор цэвэр ялагдсан. Хүрэл медалийн төлөө Тайванийн Пин Чен Хунтэй барилдлаа. БАрилдаан удсангүй. Ердөө эхний үед л манай бөх 11:0 оноогоор цэвэр ялж, тивийн аваргын хос хүрэл медальт боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top