Чөлөөт бөх: П.Орхон мөнгөн медалиа зүүлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 12

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Өнөөдөр эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн аваргууд тодорлоо.
 


Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Пүрэвдоржийн Орхон зодоглов. Эхний өрсөлдөгч Энэтхэгийн Сонам Сонамын далаар нь цэвэр тавьж, эхний ялалтаа авсан.

Хагас шигшээд Хятадын Xiaojuan LUO-тэй барилдаж, 7:3 оноогоор ялсан. Финалд алтан медалийн төлөө П.Орхон Киргизийн Айсулуу Тыныбековатай барилдаж, 5:9 ялагдлаа.
 


2017 оны Парисын дэлхийн аварга, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон ийнхүү таван жилийн дараа Азийн аваргын дэвжээнд зодоглож, мөнгөн медалийн эзэн боллоо.

Алтан медалийн төлөөх барилдаанд түүнийг ялсан “Токио-2020” олимпийн наадмын мөнгөн медальт, “Нур-Султан-2019”, “Осло-2021” дэлхийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбекова 5 дахь удаагаа тивийн аваргаар тодров.

П.Орхон гавьяат Азийн аваргад гурван удаа финалдаж, хоёр дахь мөнгөн медалиа зүүж байгаа нь энэ. Тэрбээр 2018 онд Бишкект аваргалж, 2014 онд Алматыд, 2023 онд Астанад мөнгөн медаль хүртлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top