П.Орхоны алтан медалийн төлөөх барилдааны бичлэг

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 13

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Өчигдөр эмэгтэйчүүдийн барилдаан өндөрлөж, тивийн аваргууд, медальтнууд тодорлоо. Манай улсын шигшээ баг 2 мөнгө, 2 хүрэл медальтайгаар багийн дүнгээр зургаад жагслаа.
 


Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Пүрэвдоржийн Орхон зодоглож, мөнгөн медаль хүртлээ. Финалд алтан медалийн төлөө манай бөх Киргизийн Айсулуу Тыныбековатай барилдаж, 5:9 ялагдсан юм. Энэ хоёр өмнө нь хоёр удаа таарч барилдсан. 2016 оны олимпын эрхийн тэмцээнд киргиз бүсгүй 10:5 ялсан. Дараа нь Индонезид Азийн наадмын финалд П.Орхон 11:0 ялсан ч дараа нь допингоор медалиа хураалгаж, Айсулууг ялсан гэж албан ёсоор бүртгэжээ. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (203.91.115.55)  2025 оны 03 сарын 13

Манай бөх сайн байна.

2  |  0
Гүүүд (202.55.188.100)  2025 оны 03 сарын 13

Зүгээрээ ялах боломж бүрэн байсан...Орхон жиндээ босоо юм байнөө.

2  |  0
зочин (192.82.74.164)  2025 оны 03 сарын 13

киргизийн дасгалжуулагч ямар ч халамжтай юм

1  |  0
Эрдэнэ  (66.181.182.27)  2025 оны 03 сарын 13

Допингоо дахиад хэрэглэсэн байх вий дээ

2  |  4
Зочин (103.229.121.252)  2025 оны 03 сарын 13

Айсулууг ялсан бол Орхоноос допинг илрэх магадлалтай байсан тул ялагдсан гээд ойлгочиход болох юм байна, ер нь Орхон энэ Айсулуугаас холхон л явсан нь зев юм байна даа, кк

2  |  2
Top