Чөлөөт бөх: Японы эмэгтэй баг тэргүүлж, Хятадын шигшээ үзүүрлэлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 13

Казахстанд болж байгаа чөлөөт бөхийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Эмэгтэйчүүдэд Японы шигшээ баг итгэл төгс тэргүүллээ. Япончууд 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл авчээ. Хоёрдугаар байрт Хятадын баг орсон. Энэ багийг өнгөрсөн жилээс дагестан мэргэжилтэн Маирбек Юсупов дасгалжуулж байгаа.

Хятадууд 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль авч, Энэтхэг (0-2-5), Казахстаны (2-0-3) шигшээн өмнө жагсчээ. Хятадын баг ковидын улмаас тэмцээнд оролцолгүй удсан нь нөлөөлсөн байна.

 

 

Энэ ААШТ-ий гол од нь 19 настай япон охин Акари Фүжинами байв. 2021 онд тэр 17 настайдаа насанд хүрэгчдийн ДАШТ-д түрүүлсэн. Акари 2017 оноос хойш ялагдаагүй, 119 дараалан ялаад байгаа. Азийн аваргын тэмцээнд тэр гурав барилдахдаа нийт 31:0 харьцаатай ялж, нэг ч оноо алдаагүй Азийн 3 дахь түрүүгээ авсан юм.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.141.67) 2023 оны 04 сарын 14

Дэлхийд эхний 3 т байсан баг Ази тивдээ ч эхний 3т ч алга даа тэгэхээр маш сайн ажилж байгаа юм байна даа.

1  |  0
7(66.181.160.102) 2023 оны 04 сарын 13

Япон охин хол илүү юмаа

0  |  0
Зочин(103.229.121.252) 2023 оны 04 сарын 14

Манайхан япон гэхээр сургаар нь буугаад егчихдег байсан, одоо дээр нь хятад, энэтхэг нэмэгдэж байх шиг, 3 ерселдегчдее бууж егех улс тэмцээнд явах хэрэггуй шпхуу юм биш уу

1  |  0
Top