Гэрэл зургийг Д.Нямбилэг
Казахстанд болж байгаа чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр эхэлнэ. Эрчүүд 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар тулаанаа эхлүүллээ.
65 кг-д Төмөр-Очирын Тулга Киргизийн Улукбек Жолдошбековтэй эхний барилдаанаа хийлээ. 2020 оны Азийн аварга, 2016, 2018, 2022 оны тивийн аваргын хүрэл медалийг 61 кг-д хүртсэн бөх. U23 дэлхий, Азийн аварга. Т.Тулга ямар ч алдаа гаргасангүй, нягт барилдсаар 4:0 ялалт байгууллаа. Одоо Узбекистан, Энэтхэгийн бөхчүүдийн ялсантай барилдана.
Сэтгэгдэл ( 0 )