Гэрэл зургийг Д.Нямбилэг
Казахстанд болж байгаа чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр эхэлнэ. Эрчүүд 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар тулаанаа эхлүүллээ.
97 кг-д Баасанцогтын Өлзийсайхан 2021 оны хүрэл медальт, 2020 оны Азийн аварга, 2018 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт Моджтаба Голейджтой таарсан.
Эхний үед иран бөхийн хөлд тун сайн орсон ч оноо болгож чадаагүй. Харин иран бөх боломжоо дүүрэн ашиглаж, 12:0 оноогоор цэвэр яллаа.
Сэтгэгдэл ( 0 )