Чөлөөт бөх: Г.Ханбүргэд Японы бөхөд ялагдлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 13

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Казахстанд болж байгаа чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр эхэлнэ. Эрчүүд 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар тулаанаа эхлүүллээ.

70 кг-д Ганхуягийн Ханбүргэд эхний тойрогт 2022 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Японы Аояги Ёшиносүкэтэй барилдлаа. 10:1 япон бөх ялж яваад нүдний линз нь уначихсан. Дэвжээнээс линзээ олоод хийгээд барилдахдаа япон бөх юм харахаа байсан бололтой. Манай бөх онооо түүн, 10:5 болгож ойртуулсан. Удалгүй оноо 9:12 байх үед Г.Ханбүргэд тойроод ард нь гарчихад л ялах байсан ч чадсангүй. Ингээд 15 секунд дутуу байхад оноогоо нөхөх гэж дайраад сөрөг мэхэнд орж, 9:19 ялагдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top