Чөлөөт бөх: Б.Бямбадорж Энэтхэгийн бөхөд ялагдлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 13

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Казахстанд болж байгаа чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр эхэлсэн. Эрчүүд 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар тулаанаа эхлүүллээ.

79 кг-д Бат-Эрдэнийн Бямбадорж эхний тойрогт Хятадын Peilong LI-тэй барилдаж, эхний үед цэвэр ялсан. Дараа нь Энэтхэгийн DEEPAK-тай барилдлаа. Хэн хэн нь торгуулиар л оноо авсан зууралдсан барилдааны төгсгөлд манай бөх хөлд нь орсон ч оноо болгож чадалгүй, өөрөө дээрээ алдаж, 1:4 харамсалтайгаар ялагдлаа.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uzegch(66.181.188.209) 2023 оны 04 сарын 13

Huvtssaa taildagaa hiihgui

0  |  0
Зочин(122.201.26.3) 2023 оны 04 сарын 13

Манайхан бөх, боксоор Энэтхэгүүдийг барахаа бүр больжээ.

0  |  0
Top