Гэрэл зургийг Д.Нямбилэг
Казахстанд болж байгаа чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр эхэлнэ. Эрчүүд 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар тулаанаа эхлүүллээ.
57 кг-д Занданбудын Занабазар эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Тажикстаны дагестан залуу Сунатулло Бобоевтой барилдлаа. Манай бөх тун хянуур барилдаж, 9:0 ялсан.
Дараагийн тойрогт Киргизийн Almaz SMANBEKOV-той барилдав.
Оноо 1:4 байхад манай бөх оноо нөхөх гэж дайраад хариу мэхэнд орж, хүнд байдлаас мултарсан ч 4 оноо алдсан. Үлдсэн хугацаанд 3:8, 4:8, 5:8, 6:8 гэх мэтчлэн нэг нэгээр оноо авсан ч бүхэл оноо авч чадсангүй, 6:8 ялагдлаа. Хүрэл медалийн төлөөх барилдаан түүнд үлдээд байна. Өрсөлдөгч нь Казахстаны Рахат Калжан.
Сэтгэгдэл ( 0 )