Гэрэл зургийг Д.Нямбилэг
Казахстанд болж байгаа чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр эхэлээ. Эрчүүд 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар тулаанаа эхлүүллээ.
65 кг-д Төмөр-Очирын Тулга Киргизийн Улукбек Жолдошбековтэй эхний барилдаанаа хийж, 4:0 ялалт байгууллаа.
Дараа нь Узбекистаны Жалоловтой хагас шигшээд учирч, түүртэх зүйлгүй, 5:2 оноогоор яллаа.
Манай бөх алтан медалийн төлөө Ираны бөх 2022 оны дэлхийн аварга Рахман Амузадтой барилдана.
Сэтгэгдэл ( 1 )
2 ялаад л финалдчихдаг , тэмцээний чанар, улс орнуудын оролцоо жоохон тиймхэн л байна уу даа