Чөлөөт бөх: З.Занабазар хүрэл медалийн барилдаанд ялагдлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 13

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Казахстанд болж байгаа чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр явагдаж байна. Эрчүүд 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар тулаанаа эхлүүллээ.

57 кг-д Занданбудын Занабазар эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Тажикстаны дагестан залуу Сунатулло Бобоевтой барилдлаа. Манай бөх тун хянуур барилдаж, 9:0 ялсан.

Дараагийн тойрогт Киргизийн Almaz SMANBEKOV-той барилдаж, 6:8 оноогоор ялагдлаа.

Хүрэл медалийн төлөө Казахстаны Рахат Калжантай барилдав. Казах залуу өнгөрсөн жил Улаанбаатарт Азийн АШТ-ий мөнгөн медаль хүртсэн. З.Занабазар 2017 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байлаа.

Барилдаан эн тэнцүү, манай тамирчны бага зэрэг давамгайллаар өрнөж байсан ч дуусахын өмнөхөн казах бөх хутгаж ороход Занаа хариу мэх хийсэн. Үүн дээр Казахстаны баг челленж шаардаж, шүүгч нар Калжанд оноо өгснөөр тэрээр хүрэл медаль хүртлээ. Тун харамсалтай барилдаан боллоо.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top