Чөлөөт бөх: Т.Тулга Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 13

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Казахстанд болж байгаа чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр эхэлээ. Эрчүүд 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар тулаанаа эхлүүллээ.

65 кг-д Төмөр-Очирын Тулга Киргизийн Улукбек Жолдошбековтэй эхний барилдаанаа хийж, 4:0 ялалт байгууллаа. Дараа нь Узбекистаны Жалоловтой хагас шигшээд учирч, түүртэх зүйлгүй, 5:2 оноогоор яллаа.

Манай бөх алтан медалийн төлөө Ираны бөх 2022 оны дэлхий, Азийн аварга Рахман Амузадтой барилдав. ДАШТ, олимпын өмнөх сорилт юм.

ЭХний үед манай бөх Ираны аваргыг огт юм хийлгэсэнгүй. Торгуулиар нэг оноото тэргүүлж явлаа. Харин хоёрдугаар үед иран бөх ажиллаж эхэлсэн. Т.Тулга гарт хий эргэхдээ хий гаргаж, ардаа гаргаад хоёр оноо алдсан. Нэмж торгуулаад 30 секунд оноо авалгүй, оноо 1:3 боллоо. Үлдсэн хугацаанд урагш явж, тасралтгүй ажnлласан ч оноо авч чадсангүй ялагдлаа. Т.Тулгын Азийн анхны медаль нь мөнгө байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.121.252) 2023 оны 04 сарын 14

Угаасаа муу байлаа, аргагуй ялагдлаа гэхгуй л дээ эд нар, сайн байсан ч жаахан азгуйтээд энэ тэр гэнэ, эсвэл буур ялж байхад нь луйвардчихлаа гэж ч узнэ ш дээ, манай бехчингууд

0  |  3
S(174.192.197.9) 2023 оны 04 сарын 14

Muugui uzjee. Aldaan deeeree ajilllaad tsaashdaa amjilttai barildaarai

2  |  0
Top